Герман улсын Ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмэйер өчигдөр /2019.04.03/ тус улсын олборлосон хамгийн сүүлийн чулуун нүүрсийг гардан авснаар чулуун нүүрсний олборлолтоо зогсоож байгаагаа албан ёсоор зарлалаа.
Уурхай хэт гүн тул зардал их өндөр, түүний оронд гадаадаас чулуун нүүрс худалдаж авах нь илүү хямд тусна, нөгөө талаар олборлох үед гүний ус их шаардагддаг, агаарын бохирдолд хүчтэй нөлөөлдөг зэрэг шалтгаанаар 200-гаад жил Германы эдийн засагт жинтэй байр суурь эзэлж байсан уул уурхайн энэ салбарыг ийнхүү хааж байна. Харин хүрэн нүүрсээ цаашид хэвээр олборлох аж. Герман улсад хүрэн нүүрсний нөөц арвин, ил уурхайгаас олборлодог тул зардал багатай байдаг
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог тус улсын нийт эрчим хүчний гуравны нэгээс илүүг нүүрснээс гаргаж авдаг учир Европын хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгчид тооцогдсон хэвээр байна. Мөн Герман нь дэлхийн хамгийн том нүүрс олборлогч улс билээ.
Эх сурваж:CNN