Карлос Гоныг дахин баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Карлос Гоныг дахин баривчилжээ

Карлос Гоныг дахин баривчилжээ

Сар орчмын өмнө барьцаагаар суллагдсан “Nissan-Renault” компанийн тэргүүн асан Карлос Гоныг пүрэв гаригт Токио хотноо дахин баривчилсан байна. NHK телевизийн мэдээлснээр түүнийг “итгэл алдсан, орлогоо нуун дарагдуулсан” хэмээн буруутгажээ.

“Nissan” (NSANF)+“Renault” (RNLSY) компанийн тэргүүн асныг 108 хоног саатуулсны эцэст гуравдугаар сарын эхээр барьцаагаар сулласан билээ. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард компанийн сангаас их хэмжээний мөнгө авч, хувийн хэрэглээндээ зарцуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан. Гэвч Гон өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүдийг үгүйсгэж, гэм буруугүйгээ мэдэгдсээр байгаа юм.

“Энэ өглөө намайг баривчилж байгаад эгдүүцэж байна” хэмээн CNN Business-т хэлсэн байна. Мөн тэрdээр "Энэ баривчилгаа нь прокурорыг төөрөгдүүлж, намайг чимээгүй болгохыг хүссэн, “Nissan” дахь зарим хүмүүсийн оролдлогын нэг хэсэг юм. Намайг баривчилсан ч би бууж өгөхгүй. Би гэм буруугүй. Намайг буруутгаж буй бүх үндэслэлийг үгүйсгэж байна” гэж хэлжээ.

Түүнийг твиттертээ “Дараагийн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, бүх “үнэнийг илчлэх” болно хэмээн жиргэснийх нь маргааш ийнхүү баривчилсан байна. Япон улсад барьцаагаар суллагдсан хүнийг дахин баривчлах тохиолдол маш ховор аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж