Реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийв. Учир нь өнөөдөр /2019.04.04/ өглөөнөөс эхлэн Тайланд улсын Бангкок хотноо хулгай хийсэн гурван монгол залуугийн талаар хэвлэлүүд онцолж байна. Тэгвэл тэдгээр гурван залуугийн нэг нь реп дуулдгаас гадна нэр нь хүртэл Seryoja-тай адилхан учир хүмүүс түүнийг хулгай хийсэн мэтээр бодох болсонд тэрбээр тайлбар хийсэн юм.
Ц.Мөнхбаяр “Хулгай хийсэн гурван залуугийн дунд И.Мөнхбаяр гэдэг залуу байсан. Тэр реп үглэдэг юм байна. Гэтэл хүмүүс намайг Бангкокт хулгай хийсэн мэтээр ойлгоод байна. Бид хоёрын овгийн эхний үсэг өөр. Намайг Ц.Мөнхбаяр гэдэг харин түүнийг И.Мөнхбаяр гэдэг. Би хэзээ ч Тайланд улс руу явж байгаагүй. Яг одоо би АНУ-д байна. Ямар нэгэн хулгайн хэрэгт холбогдоогүй гэдгийг мэдэгдмээр байна” гэлээ.
Түүний “Адармаа”, “Чи нэг тийм”, "Guilty", дуучин Укатай хамтарсан “Мангар” зэрэг уран бүтээлүүд нь тухайн үедээ хит болж байсан билээ.
Seryoja -ийн хувьд анх 2006 онд АНУ-д суралцахаар явж байсан бол Монголд байх хугацаандаа хэд хэдэн уран бүтээл хийгээд амжжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ