“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

 “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр нээлтээ хийлээ

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хурдацтай хөгжлийг даган төлбөр тооцооны системийн дундаж үзүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь хүн бүрийг өөрийн бодит нөөц бололцоогоо зөв тооцоолж, санхүүгийн зохистой шийдвэр гаргахад анхаарал хандуулахыг шаардах болсон. Үүнтэй холбогдуулан ХААН Банк санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, залууст урам зориг өгөх “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг АФА академитай хамтран хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ “Хамгийн олон харилцагчтай ХААН Банкны хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн жилээс дунд сургуулийн сурагчдад зориулсан “Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол энэ удаад насанд хүрэгчдэд зориулсан Санхүүгийн манлайлал хөтөлбөрөө эхлүүлж салбар бүрийн төлөөлөл болсон 30 оролцогчдод системтэй санхүүгийн боловсрол мэдлэг олгосноор эдгээр оролцогчид маань гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” гэж байлаа.

ХААН Банкнаас сар гаруйн өмнө тус хөтөлбөрийг зарлаж, оролцогчдоо онлайнаар бүртгэсэн бөгөөд 1000 орчим залуус хүсэлтээ ирүүлснээс салбар бүрийн төлөөлөл болсон 30 оролцогч сонгогджээ. Ийнхүү хүсэл тэмүүллээр дүүрэн залуус өөрсдийн төсвийн зарцуулалт болон санхүүгийн мэдлэг, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, 12 долоо хоногийн турш хамтдаа суралцах юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдыг санхүүгийн ур чадварын болон хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, багаар ажиллах, туршлага судлах танилцах аялал зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцуулна. Харин эцэст нь өөрийгөө дайчилж, бусдыгаа манлайлсан нэг шилдэг оролцогч Хонконгод энэ төрлийн сургалтад хамрагдах эрхийн эзэн болно.

ХААН Банк өнгөрсөн хугацаанд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж, хуримтлал үүсгэхийн ач холбогдол, мөнгөө зөв зарцуулах тухай мэдлэг олгох сургалт тогтмол зохион байгуулж ирсэн юм.

Бид зогсолтгүй бүтээсээр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж