"Хий алдсан “Синчигаз”-ийн станцыг хаасан”   | News.MN

"Хий алдсан “Синчигаз”-ийн станцыг хаасан”  

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

"Хий алдсан “Синчигаз”-ийн станцыг хаасан”  

"Хий алдсан “Синчигаз”-ийн станцыг хаасан”  

“Синчигаз”-ийн түгээгүүрээс хий алдагдсан асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодрууллаа.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 2-нд 16.30 цагийн орчимд "Синчигаз”-д хий алдагдсан. Манайд энэ талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газраас 18.00 цагт ирүүлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд орших “Синчигаз”-ын газ түгээх станц нь 2018 оны есдүгээр сард анх баригдаж эхэлсэн байдаг. Тухайн үед станцын хажуугийн айл манайд гомдол ирүүлсэн тул түргэвчилсэн шалгалт хийж байсан. Шалгалтын явцад тус станцыг зөвшөөрөлгүйгээр барьж байсныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоосон.

Сая гарсан мэдээллийн дагуу очиж ажиллахад  өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд туршилт тохируулга хийх зорилгоор мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмжийг ажиллуулсан байсан. Тиймээс станцыг хаасан.

Энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаа, Нийслэлийн онцгой байдлын газарт шалгагдаж байгаа” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж