Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр /2019.04.04/ Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагчийн хамтаар уншлаа. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болов.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэхүү шүлгийг төрийн тэргүүний хамтаар Сүхбаатарын талбайд уншдаг болсон нь эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг олон нийтэд таниулахад оршиж байна. Мөн энэ өдөр “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж хэвшүүлэх нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.
Үйл явдлын торгон агшныг гэрэл зургаар үзнэ үү.
Холбоотой мэдээ