НМХГ: Налайхын нүүрсний уурхайнуудын зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

НМХГ: Налайхын нүүрсний уурхайнуудын зөвшөөрлийг цуцална

НМХГ: Налайхын нүүрсний уурхайнуудын зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнөөдрийн /2019.4.4/ хуралдаанаар Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн  нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргалаа.

Налайх дүүрэгт нүүрс олборлох 22 тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Шалгалтаар 12 нь тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газраа ашиглаагүй байсан аж. Харин есөн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгж нь нүүрсний 83 ам буюу цооногт нүүрс олборлох үйл ажиллагаа ялуулж байгаа юм байна. Тэдний 70 амыг “Сүмбэрхудаг” хариуцлагатай хувьцаат компани эзэмшиж байгаа аж.

Шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан ч гурван жилээс дээш хугацаанд ашиглаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа ч нөхөн сэргээлт хийгээгүй байсан нь тогтоогдсон тул НМХГ-ын хуралдаад дараах шийдвэрт хүрчээ.

Нэг компанид олон тусгай зөвшөөрөл олгосон байгаа тул Засаг даргын Тамгын газарт энэ талаарх зохих арга хэмжээг авч, шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нүүрс олборлолтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмалын газар, Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болсон юм.

Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд 137 осол гарч, 274 хүн ослоос аврагдаж, 126 хүн амиа алдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж