Адуучин залуу Г.Ананд холимог оддын тоглолтод тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Адуучин залуу Г.Ананд холимог оддын тоглолтод тоглоно

Адуучин залуу Г.Ананд холимог оддын тоглолтод тоглоно

Монголжуу төрх, гүндүүгүй зантай адуучин залуугийн дүрээр олонд танигдсан Г.Ананд Монголын сагсан бөмбөгийн дээд лигээс зохион байгуулж буй сагсан бөмбөгийн холимог оддын тоглолтонд оролцохоор болжээ.

Санхүү, эдийн засгийн их сургуульд сурч, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн авьяаслаг залуу усанд сэлэлт, сагсан бөмбөг, бодибилдингийн спортоор хичээллэдэг. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч анхны дэлгэцийн бүтээл болох “Single Ladies 3” кинонд тун амжилттай тоглож, охид бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдээд байгаа билээ.

Түүний хувьд багаасаа сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой байсан бөгөөд “Los Angeles Lakers” багийн улаан фен гэнэ. Монголын сагсан бөмбөгийн дээд лигээс зохион байгуулж буй сагсан бөмбөгийн холимог оддын тоглолт энэ сарын 19-нд Спортын төв ордонд болно. Сагсан бөмбөгийн холимог оддын тоглолтод олны танил 20 тоглогч оролцох юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж