УИХ-ын ээлжит бус чуулганаас Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжөөр шүүгч болон УЕП, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж байх хуулийн төслийг баталсантай холбогдуулан Транспэрэнси Интернэшнл байгууллага мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал (Парламент) нь 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс нэн их санаа зовниж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу шүүх, прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэн улмаар чөлөөлөх боломжийг уг нэмэлт, өөрчлөлтөөр олгожээ. Энэхүү үйлдэл нь төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалт хийгээд тэдгээрийн харилцан хяналт – тэнцлийг хангах, эрх зүйт ёсыг дээдлэх жишгийг уландаа гишгэсэн явдал мөн.
Монгол Улсын Их Хурал (Парламент) нь уг нэмэлт, өөрчлөлтийг үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн үзэж нэн яаралтай горимоор 24 цагийн дотор нийтийн сонсгол хийгээд зохих хэлэлцүүлэг хийхгүйгээр асар хурдан баталжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нь шууд дараагийн өдөр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг огцруулсан байна. Энэхүү алхам нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээлийг УИХ-ын нийт 75 гишүүний 49 нь авсан гэх цуурхал түгэж, тэд өөрсдийн ашиг хүртдэг буюу хянадаг бизнес аж ахуйн нэгжээр дамжуулан завшсан байж болзошгүй хэргийг Авлигтай тэмцэх газар, прокурорын байгууллага мөрдөн шалгалтын үйл явцтай давхцаж байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн Delia Ferreira Rubio нь хэлэхдээ: “Шүүх эрх мэдлийн асуудалд улс төрчид хөндлөнгөөс оролцон халдсан явдалд сэтгэл санаа ихээхэн түгшиж байна. Шүүх, прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдлагыг дур зоргоор өөрчлөх боломжийг нээсэн нь Монгол Улсад авлигын эсрэг тэмцэж буй үйл хэргийн хувьд томоохон ухралт боллоо. Шүүх засаглал болон авлигатай тэмцэх тогтолцоонд доголдол байгаа нь тухайн улс оронд шударга ёсыг тогтоох бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох шүүх, авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдах шалтаг болох ёсгүй” хэмээн мэдэгдлээ.
Улс төрийн буюу өндөр түвшний авлига нь ардчилалд хамгийн их аюул заналхийлэл Монгол улсад учруулж буйг Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь үндэсний салбарын зүгээс засаг төрийн анхааралд дахин хандуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийн дагуу шударга шүүхээр шүүлгэх эрхтэй боловч авлигын гэм буруутай албан тушаалтнууд ял шийтгэл завшиж, хариуцлагаас мултрах ёсгүй хэмээн үзэж байна.
Мөн түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас боловсруулан санал болгож буй ашгийн бус хуулийн этгээд буюу ТББ-ын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслөөр иргэний нийгмийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, нөөц санхүүжилт авах эрх чөлөөнд халдахаар заналхийлсэн явдалд Транспэрэнси Интернэшнл байгууллага санаа их түгшиж байна. Ингэж, ардчилсан эрх чөлөөнд халдах нь авлигыг улам бүр даамжруулж, гэм буруутанд ял шийтгэл завших боломж олгоно. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 11 дүгээр болон 13 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газар ба УИХ нь шударгаар сахин биелүүлж, шүүх эрх мэдэл хийгээд авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бүрэн ханган ажиллахыг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулав .
Хэвлэлийн мэдээтэй холбогдох аливаа асуудлаар дараахь хаягаар хандана уу:
Michael Hornsby
Суурин утас: +49 30 34 38 20 666
Цахим шуудан: press@transparency.org
Зочин 2019-04-04 178.194.37.178
Mongol ulsad ediin zasgiin horig tavih heregtei. Orkuudaar duursen mongoliig Oros Hyatadad huchinduultel horig taviad ognoo udahgui
Зочин 2019-04-04 146.185.155.28
Монголчууд өөрсдөө дотоод хэрэг явдлаа шийднэ биздээ… Америкийн ерөнхийлөгч нь ерөнхий прокуророо халлаа, солилоо, дахиад халлаа гээд мэдээ яваад байдаг. Michael Hornsby энэ талаар юу бодож явдаг юм байгаан.
Зочин 2019-04-04 178.194.37.178
Olon ulsiin baiguullaga ene debiluudeer udurduulsan pizdanii Mongold horig tavih heregtei.
хүн ёсны зөвлөгч 2019-04-04 202.9.43.226
эсгий хийхэд нохой хэрэггүй транспэрэнси
Зочин 2019-04-04 183.81.171.2
Монголчууд өөрөө өөрийн хэрэг явдлаа шийднэ биздээ…
иргэн 2019-04-04 192.82.66.152
Мэдэгдэл хийгээд орхих биш хуулийг хэрэгжүүлдэг хуулинд захирагддаг болгох хэрэгтэй байна энэ Баттулга Хүрэлсүх Занданшатар түүний гар хөл болсон 40 нөхрийг.
ЗОЧИН 2019-04-04 202.131.233.190
МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙН ТОЛГОЙД БУЙ АВИЛГАЧИД, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫН ҮХ-Д ХАЛДСАН, ӨӨРСДИЙН ГЭМТ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛЖ,ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭХ,ХЭРГЭЭС МУЛТРАХ, ӨӨРСДИЙНХЭЭ АРЬСЫГ ХАМГААЛАХ ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭЭРЭЭ ХҮРЭЭЛҮҮЛЭХЭЭР БАТАЛСАН ХУУЛИЙН МӨН ЧАНАРЫГ МАШ ЗӨВ ДҮГНЭЖЭЭ, САНАЛ НЭГ БАЙНА.
ZOCHIN 2019-04-04 106.69.44.187
ER N BOL ELBEGDORJ GADAADAD MONGOLIIG ZOVHON OORIINHEE ERH ASHGIIN TOLOO SURTALCHILDAG N NUUTC BISH. HUULICHID N AVILGALD IDEGDEED ,INGEHEES OOR ZAM ULDSENGUI GEDGIIG OIULGUULAH L HEREGTEI. ETCEST N ELBEG OORIIGEE NUUJ GEMGUI IRGEDIIG ERUU SHUUJ ZORIGIIN HEREGT GUTGEJIINESHDEE. TRANSPARECY MEDEELSEN CH OLON ULSIIN PARLAMENTIIN HOLBOO OILGOSOND TALARHAJIINA….