Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр  ойн сангийн харуул болох 57 настай А сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ.  Түүнийг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан. Тэгвэл өчигдөр /2019.04.03/ ойн сангийн харуулын  алга болсон  гэх “Шар шургаагт”ын хяналтын цэгээс баруун зүгт жалганаас цогцсыг  нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эрэн хайх ажиллагааны эхний өдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр харуулын байрнаас баруун тийш 700 метрээс "Nokia" загварын гар утас олсон бол дөрөвдүгээр сарын 1-ний өдөр харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олжээ. Холбогдох байгууллагууд хэргийг шалгаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж