Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2015 оны 05 дугаар сарын 01-ний 21 цагаас 05 дугаар сарын 02-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, сэрүүсч өдөртөө 4-6 градус дулаан байна.
2015 оны 5 дугаар сарын 03-наас 5 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-6-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.