"Тод каннам" эмнэлэгт хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

"Тод каннам" эмнэлэгт хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ

"Тод каннам" эмнэлэгт хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэгт энэ сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ.

Хэргийг тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хэрэг "Тод Каннам" эмнэлэгт болсон юм байна. Тус эмнэлэг нь 2013 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан бөгөөд БНСУ-ын эмч мэргэжилтнүүд эмчилгээ үзүүлдэг аж.

Сануулахад, 2018 оны гуравдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг 56 эмнэлгүүдэд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар  оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Иймд баталгаагүй гоо сайхны газар, эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж