МАН-д хууртсан эмэгтэйчүүдийг жагсаалд нэгдэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

МАН-д хууртсан эмэгтэйчүүдийг жагсаалд нэгдэхийг уриаллаа

МАН-д хууртсан эмэгтэйчүүдийг жагсаалд нэгдэхийг уриаллаа

АН маргааш /2019.04.05/ "Эсэргүүцлийн жагсаал" зохион байгуулна. Тус жагсаалд  Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо дэмжиж оролцохоо мэдэгдэж, эрх баригч намаас  хүүхэд, эмэгтэйчүүдэд амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсах болно гэдгээ Ардчилсан намын нэр бүхий эмэгтэй гишүүд хэллээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт хууртагдсан монголын бүх эмэгтэйчүүд “Эсэргүүцлийн жагсаал”-д нэгдэж МАН-аас амлалтаа биелүүлэхийг шаардаасай гэж тэд  уриаллаа.

Энэ талаар  Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа  “Хүний эрхийн зөрчил сүүлийн үед анхаарлын төвд байна. Ардчилсан оронд хүний эрх зөрчигдөж байгаад бид хариуцлага нэхнэ. Хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байхад хүүхдийн эрхийг хамгаалах байцаагч нар өнөөдөр хаана явна вэ. Тиймээс бид хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө анхаарал хандуулж холбогдох газруудад нь хяналт тавих болно.

Хоёрдугаарт, МАН 2016 оны сонгуулиар  мөрийн хөтөлбөртөө тусгасан хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой амлалтуудаа  огт биелүүлсэнгүй. Тухайлбал, эх нялхсын эндэгдлийг бууруулна, тав хүртэлх насны хүүхдүүдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болгоно, бага насны хүүхдүүдийн осол эндэгдлийг хоёр дахин бууруулна, хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгоно, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхэн өнөөдөр хэрэгжсэнгүй.  Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэснээр өнөөдөр орон нутагт хүүхэд харах үйлчилгээний газрууд хаагдлаа. Төсөв мөнгийг нь ч өгөхгүй байгаа. Өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүйгээс  гэртээ харах хүнгүй түлэгдэж, цоожтой хаалганы цаана эндэж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай  хуулийн төсвийг нэмэх зайлшгүй шаардлагатайг эрх баригчдаас шаардана. Мөн “Хүүхдийн хөгжлийн ордон”, “Хүүхэд хамгаалах төв” аймаг, дүүрэгт бүрт байгуулна гэсэн амлалтаа мөн МАН хэрэгжүүлсэнгүй. Хүүхдийн мөнгийг ялгаварлалтай олгож байгаа нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэн бид Цэцэд хандсан.  МАН-ын мөрийн хөтөлбөрт хууртагдсан монголын бүх эмэгтэйчүүд маргааш болох “Эсэргүүцлийн жагсаал”-д нэгдэж МАН-аас амлалтаа биелүүлэхийг  шаардаасай гэж уриалж байна” гэлээ.

Түүнчлэн  АН-ын эмэгтэй гишүүдийн хэлж байгаагаар 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэж үнэмлэхүй олонхын суудлыг тэдэнд өгсөн.  МАН-ын гишүүдийн  олонх нь ЖДҮХС болон бусад сангуудаас албан тушаалаа ашиглаж зээл авсан нь гэмт хэрэг. Энэ гэмт хэргээ далдлах зорилгоор АН-руу дайрч давшилж ардчиллын үнэ цэнэд халдах боллоо" гэдгийг тодотгов.

“Тэмцэлгүй ард түмэн мөхдөг” гэдгийг тэд санууллаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж