Төв аймгийн Жаргалант суманд 44 настай эрэгтэй Ж нь архидан согтуурсны улмаас эхнэр болох 38 настай У-гийн амь насыг бүрэлгэжээ. Энэ хэрэг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд гарчээ.
Дээрх хэргийг одоогоор Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Э.ЭНХ