“Баян Монгол” чуулгын хөгжмийг 250 сая төгрөгөөр шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

“Баян Монгол” чуулгын хөгжмийг 250 сая төгрөгөөр шинэчилнэ

“Баян Монгол” чуулгын хөгжмийг 250 сая төгрөгөөр шинэчилнэ

Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.04.03/ тус чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Ерөнxий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн удирдлагад мөн өдөр гардуулан өгчээ.

Улсын филармонийн маркетингийн ахлах менежер Б.Билгүүнээс бид зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Баян Монгол” чуулгын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хөгжимчдийн гаргасан хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, мэргэжлийн хөгжмийн зэмсгүүдийг авах 250 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгөхөөр болсон. “Баян Монгол” чуулга нийт 20 хөгжимчинтэй. Чуулгын хөгжмийн зэмсгийг 1990 оноос xойш шинэчлээгүй. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлагуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг. Одоо шинээр авах хөгжмийн зэмсгүүдийг ямар ч оркестрын түвшинд тоглох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болж байна” гэдгийг хэллээ.

Дашрамд сонирхуулахад Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд "Best of Movie Swing" киноны дуу, хөгжмийн тоглолтоо энэ сарын 5-ны 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглох нь ээ. Ойн баярын тоглолтод “Баян Монгол” чуулга, удирдаач С.Саруул-Од,
дуучин: Н.Наранбаатар,  Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго нар оролцож, ая дуугаа өргөх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж