МОСКВА, 3-р сарын 27. /ТАСС/. ОХУ-ын хамгийн том агаарын тээвэрлэгч «Аэрофлот» компани нь Дэлхийн хамгийн шинэ онгоцнуудтай агаарын тээврийн компаниудын жагсаалтыг тэргүүлсэн тухай салбарын «Aviation Plus Mag» сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны материалд дурдагджээ.
«Өөрсдийн үйлчилгээгээ санал болгож буй агаарын тээвэрлэгчдийн дунд Аэрофлот нь хамгийн «залуу» парктай ба онгоцнуудынх нь дундаж наслалт ердөө 4.3 жил бөгөөд ихэнх нь «Airbus A-320-200» маркийн онгоцнууд байна» хэмээн энэхүү материалд бичсэн байна.
Энэхүү жагсаалтын хоёрдугаар байранд Хятадын «China Eastern Airlines» компани багтах ба түүний ашиглаж буй агаарын хөлгүүдийн дундаж наслалт нь 5.9 жил юм. Катарын «Qatar Airways» дунджаар 6 настай онгоцнуудынхаа ачаар «хүрэл медаль» хүртэв.
Хамгийн «хөгшин» агаарын тээврийн компаниуд нь АНУ-ын аж. Тухайлбал, «United Airlines» 14-р байранд байх ба түүний онгоцнууд нь 15-н жилийн турш ашиглагдаж байгаа бол «Delta Air Lines» энэхүү жагсаалтын сүүлийг мушгих ба түүний онгоцнууд 15.9 жил гаруй нисэж байгаа юм байна.
Нийтдээ энэхүү жагсаалтад дотоодын болон олон улсын чиглэлээр нислэг үйлдэж буй 15 агаарын тээврийн компаниуд багтжээ.
Эх сурвалж: TASS.RU
Холбоотой мэдээ