Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэснйи лигийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Лигийн тэргүүн хэсгийн аваргын төлөө “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд шонхорууд” багууд өрсөлдөж, долоо дахь цувралд ялагч тодорлоо.
“Архангай Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 115:107 онооны харьцаагаар хожиж, лигийн аварга боллоо. Лигийн цуврал 4:3-аар “Архангай Алтан Дорнодын Дайчид”-ын ялалтаар өндөрлөж, аваргаа хамгаалсан юм.
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн спорт зааланд болсон лигийн тоглолт үзэгч дүүрэн байсан бөгөөд сүүлийн тоглолтын тасалбар 15 мянган төгрөгт хүрчээ. Гэвч уг заалны суудлын багтаамж бага байсан учраас хөгжөөн дэмжигчид тоглож үзэж чадаагүй байна.
ШИЛДГҮҮД:
- Үндэсний Лигийн 2018-2019 оны Улирлын АВАРГА баг Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг
- Үндэсний Лигийн 2018-2019 оны Улирлын Дэд АВАРГА баг Б.Пүрэвдорж эзэнтэй "Ховд Шонхорууд" баг
- Үндэсний Лигийн 2018-2019 оны Улирлын Финалын MVP "Архангай Алтан Дорнодын Дайчид" багийн тоглогч Т.Санчир
- Үндэсний Лигийн 2018-2019 оны Улирлын шилдэг ЛЕГИНОР тоглогч "Архангай Алтан Дорнодын Дайчид" багийн төвийн тоглогч AJ WEST
- Үндэсний лигийн 2018-2019 оны Улирлын Билэгдэлийн шилдэг ТАВАН тоглогчид
Холбоотой мэдээ