Леонардо ДиКаприо Милан дахь Giorgio Armani-ийн үдэшлэгт

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприо Милан дахь Giorgio Armani-ийн үдэшлэгт

Леонардо ДиКаприо голдуу залуухан загвар өмсөгчидтэй үдэшлэгт ирсэн байхыг бид харж заншссан билээ. Харин өнгөрсөн шөнө тэрээр Милан дахь Giorgio Armani-ийн үдэшлэгт арай өөр хүмүүстэй оролцсон байна.

Үдэшлэгт ирсэн Ди Каприо Wolf of Wall Street киноны дүрээрээ бидний сэтгэлд бууж байгаа ба энэ удаа тэрээр нийгэмд илүү өндөр байр суурь эзэлдэг эмэгтэйчүүдийн дунд харагдсан шүү.

Джорджио Арманигийн уран бүтээлийн 40 жилийн ойн арга хэмжээнд Тина Тернер, Кейт Бланшетт, Анна Делло Руссо, Гленн Клоуз мөн Италийн кино дэлгэцийн одод Софи Лорен, Орнелла Мути, Клаудия Кардинале нар хүрэлцэн ирсэн байна.

Эсрэг хүйстнүүдийн хувьд зарим нь Арманигийн урласан чөлөөт хувцсыг сонгосон байхад зарим нь сонгодог загварын хослол сонгосон байна. Бүгд Арманигийн урласан бүтээлээр гоёжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж