Германд террорист халдлага хийхээр бэлтгэж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Германд террорист халдлага хийхээр бэлтгэж байжээ

 

Германы цагдаагийн газар Франкфурт хотноо амьдардаг Турк гаралтай хосын гэрээс гар бөмбөг, олон тооны бууны сум зэргийг олж, гэр бүлийн хоёрыг лалын хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэж үзэн, террорист халдлага хийхээр зэхэж байсан гэх үндэслэлээр баривчилжээ.

 

Германы иргэншилтэй 35 настай Турк гаралтай залуугийн эхнэртэйгээ амьдардаг байранд цагдаа нар шалгалт хийх үедээ эдгээр зэвсэг хэрэглэлийг олсон байна. Хосын гэрээс  гар хийцийн олон тооны тэсрэх бөмбөгөөс гадна 100 гаруй сум, автомат буу зэрэг эд хэрэглэлүүдийг олж, хураан авсан аж. Залууг хэдэн жилийн өмнө орон нутгийн хэт даврагч бүлэглэлтэй холбоотой хэргээр баривчилж байсан юм байна.

 

Энэ жил ч мөн эхнэртэйгээ хамт тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд хэрэглэх химийн бодисыг их хэмжээгээр худалдан авсан гэх хэрэгтэй холбогдуулан цагдаа нар хянаж байжээ. Тэдний гэрийн ойролцоо өнөөдөр автомашины уралдаан болохоор төлөвлөгдөөд байсан бөгөөд залуу тэмцээн болох талбайн ойролцоо эргэлдээд байсан тул цагдаа нар сэжиг авч, гэрт нь нэгжлэг хийсэн юм байна.

 

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж