Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Хуульд зааснаар Засгийн газрын цаг 1.30 цагт багтах ёстой. Энэхүү хугацаа дууссан тул УИХ дараагийн асуудлаа хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Хаалттай горимд шилжсэн шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотой юм.

Татвартай холбоотой асуулт, хариултыг удахгүй эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж