Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.04.04/ цаг агаарын мэдээллийг танилцуулъя.


Улаанбаатар хотод:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 7-9 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 4-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж