Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ | News.MN

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэмтэл хэмээн тодорхойлсон байна.  Хүү одоогоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван удаагийн хагалгаанд орсон ч бие нь дээрдээгүй байгаа юм.

Хэргийг сануулахад, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан аж. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2019-04-04 103.26.193.68

Энэ 2хүүгийн төрсөн аав гэж ямар хүн бнаа. Тэр хүн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой биздээ ямар нэг юм болохоор л муусайн ээж нарыг буруутгаж бх юм аав нар ч гэсэн буруутай эр хүн ухаантай юм бол үр хүүхдээ хамгаалахад яадгийн... золбин нохой ч үр үндсэн хамгаалдаг биздээ...

Avatar

Зочин 2019-04-04 203.91.118.247

Эхийн ямар ч бодлогогүйн хар гайгаар гэм зэмгүй хөөрхөн хүү ингэж хохирох гэж дээ. Араатангуудаас өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалаач ээ. Заавал нэг хар юмны гарт зовох сонирхолтой байдаг юм уу хаашаа юм бэ. Нэгэнт эхний амьдрал бүтээгүй юм бол 2 дахь нь бүтээ ч үү үгүй ч үү. Үр хүүхэдтэй хүмүүс энийг заавал ойлгож хандаачээ.

Avatar

ЗОЧИН 2019-04-04 66.181.187.201

ДҮҮРСЭН НӨХРИЙН ХЭНЭЭ ТУССАН ЭМЭГТЭЙ ОДОО ЮУ БОДОЖ ЯВДАГ ЮМ БОЛДОО. ЕР НЬ АЖИЛГҮЙ ХАР ЮМААР ЯАДАГ БАЙНАА ХАЙРАН ХҮҮ ЭВИЙДЭЭ ТЭР Л ХОХИРООД ҮЛДЛЭЭ ДЭЭ. МАЛНААС ДОР ХҮМҮҮС БАЙХ ЮМАА

Avatar

НААД ХАРГИС НӨХРӨӨР ШОРОНД АЖИЛ ХИЙЛГҮҮЛЭЭД ХҮҮД ШУУД МӨНГИЙ НЬ ШИЛЖҮҮЛЖ ЭМЧИЛГЭЭНД НЬ ӨГҮҮЛБЭЛ ТААРНА 2019-04-04 66.181.187.201

зочин

Avatar

зочин 2019-04-04 103.212.119.229

Хайран хүүхэд ийм зодуур амсаж байдаг.\nЭэжийнх нь буруу. Хогийн хулгайчтай сууж байдаг

Avatar

z 2019-04-04 202.131.225.197

iim jooxon xuuxedtei yun daxiad noxort garax durtain. ur xuuxdee xognuudaas xamgaalachdee.noxort garax geed dontoj yavaxiin orond

Avatar

Зочин 2019-04-04 203.91.119.90

harin thh. ingej heleheer avgai huuhnuud barij ideh ged bhiin. 1 ees buren salaagui baij nuguutei yun amarhan suudiin. bogsoo zahirah heregteishd balai avgai nar

Avatar

Зочин 2019-04-04 192.82.65.72

хогийн гөлөг нарыг цаазаар авуул таарна

Avatar

зочин 2019-04-04 103.26.194.175

4 хөн настай нялх амьтаныг зодож байдаг зэрлэг хүний үнэргүй нөхрийг хатуу л шийтгээрэй. Толгойгий нь илээд байж болохгүй. Тэр хүү бүх насаараа эрэмдэг болно шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж