Монголд аялж байсан орос жүжигчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Монголд аялж байсан орос жүжигчин нас баржээ

Монголд аялж байсан орос жүжигчин нас баржээ

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Түүний шарилыг өнөөдөр /2019.04.04/ эх орон руу нь илгээжээ. 

Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно.

Алексей Булдаков нь 1951 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарийн драмын театрын дэргэдэх Залуучуудын театрыг дүүргэжээ. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж байсан юм. Алексей  “Особенности национальной охоты” уран сайхны киноны генералын дүрээр олон нийтэд танигдсан.

Мөн тэр найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байсан. Тэрээр 120 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд 2009 онд Алексей Булдаков ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм.

А.АНИР

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж