Нийгмийн эмзэг сэдвийг хөндөж, амьдрал дахь хөгтэй дүрийг хошин хэрнээ, ёжтойгоор шүүмжлэн илэрхийж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болдог нь шог зураг.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, Монголын шог зургийн мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв…” шог зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд инээдмийн баярын өдөр буюу энэ сарын 1-нд нээлтээ хийсэн.
Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейд хадгалагддаг түүний эртний зургаас эхлээд сүүлийн үеийн бүтээлийг нэг дор дэлгэжээ. Үзэсгэлэн тухайн цаг үе дэх нийгмийн гашуун үнэнийг шог байдлаар нэхэн сануулж байлаа.
“Байды юу өгүүлэв…” шог ургийн үзэсгэлэн өнөөдрийг дуустал үргэлжлэх юм байна.
Холбоотой мэдээ