Бодибилдингийн хоёр тамирчин хориотой бодис хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Бодибилдингийн хоёр тамирчин хориотой бодис хэрэглэжээ

Бодибилдингийн хоёр тамирчин хориотой бодис хэрэглэжээ

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг өчигдөр/2019.04.03/ зарлалаа. Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариу гарч Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрч зохих хариуцлагыг оноосон талаар олон нийтэд мэдээллээ.

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирыг тэмцээнд оролцох хугацааг хоёр жилээр, Э.Цогтыг дөрвөн жилээр хасчээ. Харин Б.Бямба-Очироос хориотой бодисын төрөл илрээгүй байна.

2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон бөгөөд тамирчдын тэмцээнд оролцохыг тухайн өдрөөс эхлэн хоригложээ.

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо 1990 онд байгуулагдаж, 1991 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ. Мөн 1993, 1996 онуудад Олон улсын холбоодын гишүүнээр элсэж, Монголын Үндэсний олимпийн хорооны гишүүн болсон.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж