Дональд Трамп: Мексикийн хилийг хаахад бэлэн байна | News.MN

Дональд Трамп: Мексикийн хилийг хаахад бэлэн байна

Дональд Трамп: Мексикийн хилийг хаахад бэлэн байна

Дональд Трамп: Мексикийн хилийг хаахад бэлэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн гол амлалтуудынхаа нэг болох Мексикийн хилийн дагуу цагаачдыг эх оронд нь нэвтрэхээс хамгаалсан хана барих асуудлыг шийдвэрлэхээр чармайж байгаа. Үүнээсээ болж сөрөг хүчин Ардчилсан намынхантай зөрчилдөж, өмнөд хил дээрээ онц байдал хүртэл зарласан.

Өчигдөр /2019.04.02/ Дональд Трамп Конгрессын танхимын гишүүдтэй зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд АНУ-Мексикийн хилийг хаахад 100 хувь бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлсэн зүйл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр ирэх долоо хоногоос шийдвэр болон хэрэгжиж магадгүй аж.

Мөн АНУ-ыг зорьсон хууль бус цагаачдын урсгалыг хянахад хувь нэмэр оруулахгүй байгаад Төв Америкийн Гондурас, Гватемал, Эль Салвадор улсыг зэмлэн буруушаагаад, тус улсуудад үзүүлдэг тусламжаа зогсооно хэмээн өнгөрсөн долоо хоногт анхааруулсан билээ.

Эх сурвалж: USA TODAY

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж