БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ | News.MN

БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ

БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ

БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ

Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тус улсад үйлдвэрт гэрээт ажиллах квотын дагуу жил бүр сонгон шалгаруулалтаар олон иргэд зорьж байна. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа юм. Эдгээр иргэдийн мэдээллийг  Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулжээ. Тиймээс БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа хандан эдгээр иргэдийг харсан, үзсэн тохиолдолд Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүссэн байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochid 2019-04-04 202.126.89.237

Ali neg ornii alban huuli durmiig zurchij haraar ajilladag iimerhuu asuudald zasag tur anhaarch Gadaadad ajillaj amidrah huseltei irgediig sain yawuulah heregtei, gehdee alban huuli yosnii ajild yawuulah. Zasgiin tuwshind geree hiigeed yawuulaad baij bolohgui u. Manai ulsad hyatad humuus huuli busaar orj ireed ajil hiigeed baiwal mongol hund taatai baihuu. Delhiin yamar ch ornii irged uuriinh ni huuliig zurchin ajillaj amidarch baigaa humuust durgui gedgiig meddeg baih heregtei.

Avatar

Иргэн 2019-04-04 192.82.66.196

Монголдоо ажил хийх боломжтой бол хүний газар зүглэх хэрэггүй л байна. Хайран сайхан МОНГОЛЧУУД минь.

Avatar

Зочин 2019-04-04 202.21.108.108

бүгд хүнээс мөнгө луйвардаад зугтаагаад байгаа новшнууд

Avatar

зочин 2019-04-04 103.14.38.144

хайран монгол хүмүүс,арай ч дээ. ийм үнэ цэнэгүй амь гэж байх уу,хүний хорвоод жаргах гэж ирчихээд ард нь үлдсэн ээж аав ахан дүүс, үр хүүхэд нь хөөрхий дээ.яагаад ийм удаан зарлаагүй юм бэ, сайтар анхааруулж байж хүний орон руу явуулмаар юм. их сайхан сэргэлэн цовоо залуус байна шүү дээ. тэд олдох болтугай.

Avatar

АХНМР 2019-04-04 103.240.241.110

хөгшин баян эмгэнийд барьцаалагдаж хамт хонодог болсон эрчүүд цөөн тоогоор байдаг гэсэн ч өндөр хамгаалалтаас гарч чаддаггүй ч бий, ихэнх нь архи ууж зодолдоод далайд шидүүлсэн ч бий

Avatar

Зочин 2019-04-04 202.126.89.70

Dalaid shiduuldeg gej sonsson, haraar bolohoor nuutsaar ajillana gesen ug. Ajilluulj bgaad shidchihdeg yum bishuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж