“Монголын театрт тоглох болсондоо баяртай байна”

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

“Монголын театрт тоглох болсондоо баяртай байна”

“Монголын театрт тоглох болсондоо баяртай байна”

БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.

2015 онд байгуулагдсан “Wise” балет театр нь хувийн хэвшлийн театр бөгөөд сонгодог болон орчин үеийн төрөл бүрийн урлагийн тоглолтыг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Wise” балет театр жилд 80 гаруй гадаад, дотоодын тоглолтыг зохион байгуулдаг байна. БНСУ-ын STP урлагийн байгууллагын гишүүн бөгөөд Маро урлагийн төвтэй хамтарч ажилладаг. Сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Гуанжу хотын классик балетын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

“Wise” балет театр олон төрлийн балет бүжиг, тэдгээрийг багтаасан бүжгийн өв соёлыг классик балеттай бүтээлчээр хослуулж балет урлагийн гайхамшгийг үзэгчдэд хүргэх, мөн энэ урлагийн хэмт хэмжээг тэр хэвээр хадгалж үлдэхийг зорин ажилладаг байна. Энэ удаагийн багт балетын жүжигчдээс гадна албаны нийлсэн 23 хүний бүрэлдэхүүн багтжээ.

Одоогоор тус театрын уран бүтээлчид “Балет ба Хөгжим”, “Балет дахь цаг хугацаа”, “Бүжиг ба хөгжим”, “Балеринагийн орон зай”, “Сүүлчийн гарц”, “Цуврал” гэх мэт орчин үеийн болон сонгодог уран бүтээлүүдээрээ урын сангаа бүрдүүлсэн байна.

Wise” балет театрын уран бүтээлчид өчигдөр болсон хэвлэлийн хуралд оролцохдоо сэтгэгдлээ хуваалцсан юм. Театрын уран бүтээлчид анх удаа Монголд ирж тоглох болсондоо баяртай байгаагаа хэлж байв.

Wise” балет театрын захирал Ким Кил Юун хэлэхдээ “Монголчуудтай анх удаа уулзсандаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд ийм сайхан оронд тоглолт хийх болсондоо баяртай байна. Манай бусад уран бүтээлчид мөн анх удаа ирж байна. Тэдний сэтгэгдэл ч өндөр байгаа. Хоёр орны соёлын өвийн хүрээнд балетын урлагаар дамжуулан хувь нэмрээ оруулах болно.” гэсэн юм.

Ким Кил Юун захирал /Баруун талаас эхнийх нь/

Ким Кил Юун захирал “High Feeling” тоглолтод зориулсан мэндчилгээндээ дурдахдаа “Wise балет компани 2019 онд Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театртай хамтран тоглолт зохион байгуулах болсондоо баяртай байна. Манай байгууллага анх 2015 онд театртай анх танилцсан бөгөөд тус театрын чадварлаг бүжигчид А.Билгүдэй, М.Намсрай нартай хамтран ажиллаж байна. Энэ үеэс Монгол улсад хамтран тоглолт зохион байгуулахыг хүсэж байлаа. Тиймээс 2019 онд удаан хугацаанд нухацтай ярилцсаны үндсэн дээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглолтоо хийхээр боллоо. 68 жилийн түүх соёлтой сонгодог театрын тайзнаа орчин үеийн бүтээлийг тоглох болсонд бидэнд нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү тоглолтоороо дамжуулан бидний хамтын ажиллагаа улам бүр бэхжин түүнчлэн сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийг хоёр орны үзэгчдэд хүргэж балетын урлагийг улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Дараа дахин тоглолт хийх боломж гарвал шилдэг номеруудаа тоглуулахаас гадна хоёр улсын бүжигчид хоорондоо дотносох мөн харилцан бие биенээсээ туршлага солилцох боломжийг олгож хамтарсан тоглолт хийхийг хүсэж байна. ” гэсэн байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр, маргааш 19:00 цагаас тоглогдох "Нigh Feeling” хамтарсан модерн балетын тоглолт нь орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдэж байгаа юм. Тус тоглолтын онцлог бүтээлүүдээс дурдвал:

  1. Les movement (Ким Юун Гёл-дэглэлт)

Энэхүү бүжгийн тавилт нь балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан өрнөж буй үйл явдал, түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бугээл юм. “Les Movement” нь 2014 онд дэглэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тоглогдсоор байна. Мөн энэ хугацаанд бүжгийн дэглэлтийг нэлээдгүй шинэчилж бүжгийн хүнд элементүүдийг нэмсэн нь энэ бүтээлийг илүү сайн бүтээл болгосон.

  1. Intermezzo (Жу Жэ Мэн)

Өчигдөр өнөөдрийн ялгаа үл харагдах нэг хэв маягын амьдралд өөрийгөө танихаа больтлоо мартаж хун хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлруу тэмүүлж буй хүн болж хувирна

3.Utopia (Ким Сун Мин)

Wise балет театрын бүжиг дэглээч Ким Сун Мин нь энэ эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах дэлхий ертөнц төсөөллийн ертөнцийг би болгож түүнээсээ санаа авч энэхүү бүтээлийг дэглэсэн.

  1. Хюго Вера – “Диваажин энд байна” балетын хэсгээс

Дашрамд дурдахад тасалбарыг 10.000, 60.000, 80.000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж