ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм.

Сануулахад, ШШГЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан генерал Ц.Амгаланбаяр 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр тус газрын даргыг дахин томилж буй нь энэ юм. Тус газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амиа алдсан, Булган аймгийн Булган сумын хаалттай хорих ангийн хоригдлууд осолдож, нэг нь нас барсан зэрэг нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэж олон нийт дүгнэсэн билээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж