“Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй”

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

“Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй”

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух үеэр “Оюутолгой”-н Монголд төлөх 30 сая долларын татварын өрийг тэглэсэн нь үнэн эсэхийг лавласан юм. Энэхүү асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн татварын 30 сая долларыг тэглэсэн гэдэг  худал. Бид Оюутолгойтой ойлголцоод явж байгаа”  гэж хариуллаа.

Оюутолгой компани Монголд төлөх 30 сая долларын татвараа төлөхөөргүй  болсон, эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдээллийг   нэр бүхий хүмүүс мэдээлээд байгааг ийнхүү  үгүйсгэлээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж