Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав | News.MN

Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Пермь хотод ажлын айлчлал хийх үеэрээ “Эр-Телеком” компанид зочилж тус компанийн үйлдвэрлэж буй ухаалаг цагийг онцгойлон үнэлсэн байна.

“Эр-Телеком холдинг” компанийн ерөнхий захирал Андрей Кузяев өөрсдийн үйлдвэрлэж буй GoBe 2 цагийг биечлэн танилцуулжээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар 35 мянган цаг борлуулаад байгаа бөгөөд борлуулалт нь зөвхөн дотоодод биш АНУ, Япон гээд гадаадын хэрэглэгчид байгааг хэллээ.

Өндөр технологийн үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэхийн тулд зээл авах шаардлага байгааг Андрей Кузяев Ерөнхий сайдад хандан хэлсэн байна.

Энэхүү ухаалаг цаг нь АНУ, Өмнөд Солонгосын компаниудын үйлдвэрлэж байгаа ухаалаг төхөөрөмжөөс огт ялгаагүйг үйлдвэрлэгчид онцоллоо. Энэ цаг нь хүний бие организмын үзүүлэлтүүдийг харуулдаг. Тухайлбал, идсэн хоолны илчлэг, бие организм дахь усны баланс, судасны болон зүрхний цохилтоо хэмжих боломжтой ажээ. Цаашдаа улам сайжруулан цусан дахь сахарын хэмжээг харуулдаг болох боломжтой гэдгийг үйлдвэрлэгч хэллээ.

“Эр-Телеком” компани мөн “Ухаалаг гэр” гэсэн төхөөрөмжийг бүтээж байгаагаа хэллээ. Энэ төхөөрөмжөөр гэрийн ус, хийн зарцуулалтыг тооцохын зэрэгцээ өрөөний халаалтыг ихэсгэж, багасган зохицуулах боломжтой байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-04 106.102.128.59

Хахаха арай ядан эсгий таавчиг оймс мэтээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон монголчууд юу ярихав дээ. Монголд үйлдвэрлэв гэсэн чинь гадаадын янз бүрийн юмыг нийлүүлээд гадна талд нь Made in Mongolia гэж бичээд гүйцээ. Оймс, эсгий таавчиг мэтээсээ илүүг сэтгэж бүх юмаа 100 хувь өөрсдийн арга барил технологоор үйлдвэрлэе гэхээр төр нь үндэсний үйлдвэрлэлээ огт дэмждэггүй, эсрэгээрээ дарамталдаг, монголын зомбинууд нь гадаадын бүтээгдэхүүнийг бараг бурхан мэт тахин шүтдэг болохоор одоо яая гэхэв чааваас.

Avatar

Зочин 2019-04-04 202.21.108.238

Одоо ч гар утасны зах зээлд технологи бүтээхэд маруухан улсууд ороод хэрэггүй дээ. Андроид гэхэд Самсунг, Сони, Хуавэй, ЛЖи, Нокиа гээд ланжгарууд байхад Орос илүү л байна.

Avatar

Зочин 2019-04-04 202.126.89.5

ХА ХА ПУТИН 100% ХЯТАЛ СМАРТФОНЫГ ОРОСЫН АНХНЫХ ГЭЭД ХЯТАДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БЭЛЭГЛЭСЭНТЭЫ АДИЛ Л ЮМ БАЙГАА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж