Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

Ерөнхий сайд Медведев  ухаалаг цаг үйлдвэрлэснийг сайшаав

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Пермь хотод ажлын айлчлал хийх үеэрээ “Эр-Телеком” компанид зочилж тус компанийн үйлдвэрлэж буй ухаалаг цагийг онцгойлон үнэлсэн байна.

“Эр-Телеком холдинг” компанийн ерөнхий захирал Андрей Кузяев өөрсдийн үйлдвэрлэж буй GoBe 2 цагийг биечлэн танилцуулжээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар 35 мянган цаг борлуулаад байгаа бөгөөд борлуулалт нь зөвхөн дотоодод биш АНУ, Япон гээд гадаадын хэрэглэгчид байгааг хэллээ.

Өндөр технологийн үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэхийн тулд зээл авах шаардлага байгааг Андрей Кузяев Ерөнхий сайдад хандан хэлсэн байна.

Энэхүү ухаалаг цаг нь АНУ, Өмнөд Солонгосын компаниудын үйлдвэрлэж байгаа ухаалаг төхөөрөмжөөс огт ялгаагүйг үйлдвэрлэгчид онцоллоо. Энэ цаг нь хүний бие организмын үзүүлэлтүүдийг харуулдаг. Тухайлбал, идсэн хоолны илчлэг, бие организм дахь усны баланс, судасны болон зүрхний цохилтоо хэмжих боломжтой ажээ. Цаашдаа улам сайжруулан цусан дахь сахарын хэмжээг харуулдаг болох боломжтой гэдгийг үйлдвэрлэгч хэллээ.

“Эр-Телеком” компани мөн “Ухаалаг гэр” гэсэн төхөөрөмжийг бүтээж байгаагаа хэллээ. Энэ төхөөрөмжөөр гэрийн ус, хийн зарцуулалтыг тооцохын зэрэгцээ өрөөний халаалтыг ихэсгэж, багасган зохицуулах боломжтой байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж