Жорж Клуни эхнэрийнхээ хувцаслалтад анхаардаг

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Жорж Клуни эхнэрийнхээ хувцаслалтад анхаардаг

Нэрт жүжигчин Жорж Клуни өөрийн үзэсгэлэнт гэргий өмгөөлөгч Амал Аламуддинд хувцаслалтын тал дээр нь зөвлөдөг гэнэ. Жорж, Амал нарын дотно харилцаа 2013 оны аравдугаар сараас эхлэн олонд ил болж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард сүй тавьж, мөн оныхоо есдүгээр сард Венец хотноо хуримласан юм.

Олон жилийн турш гоонь гэх нэрийг зүүж явсан Жорж Клуниг өөртөө дурлуулж чадсан болохоор ч тэрүү Амал хэвлэлийнхний анхаарлын төвд үргэлж байдаг нэгэн. Ганган хээнцэр хувцаслаж, Холливудын оддоос ялгарахгүй биеэ авч явдаг бүсгүйн загварын мэдрэмжийг ч олон хэвлэл сайшааж бичдэг юм. 

Тэгвэл тэдний ойрын эх сурвалж “Us Weekly” сэтгүүлд “Амалын хувцасны сонголт, хувцаслалт Жоржтой шууд хамааралтай. Тэр энэ нь зүгээр юм, үүнийг ав ч гэх юм уу эсвэл наадах чинь хэрэггүй гэх зэргээр зөвлөдөг” хэмээн ярьсан байна. Ямартай ч, Клуни залуухан гэргийнхээ хувцаслалтад ихээхэн анхаардаг бололтой.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж