Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагнав

Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж, дараа нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна.

Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цохон тэмдэглээд ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийнхны айлчлал манай улсын биеийн тамир, спортын хамтын ажиллагаанд өргөн боломж, бололцоог нээж өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

  • Манай улсаас жүдо бөх, теннис, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оюутан сургах асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах,
  • Монголын үндэсний шигшээ багийн жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, теннис, таеквондо, байт харвааны спортын дасгалжуулагчдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх,
  • Өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгох тал дээр хоёр орны олимпын академиуд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавьж, эдгээр асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 онд Улаанбаатар хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд ОХУ-ын спортын сургуулийн төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж