Зарим нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Зарим нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өнөө шөнө Хэнтий аймгийн өмнөд, Дорнодын баруун хэсгээр, маргааш Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Зарим нутагт салхи секундэд 18-20 метр хүрэх ба 24 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байхыг мэдээллийг өглөө.

Цаг уурын урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-д баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж мэдээлжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж