Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалтын орлого, шинээр ажлын байр бий болгосон, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлага зэрэг голлох үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулан өргөмжилдөг энэхүү ёслолын арга хэмжээ 04-р сарын 22-ны өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
“Тавантолгой” ХК “ТОП-100 аж ахуйн нэгж” байгууллагад шалгарч цом, өргөмжлөлийг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын дарга Д.Ганболд гардан авлаа. “Тавантолгой” ХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 11 дэх жилдээ шалгарч байна.
“Тавантолгой” ХК өнгөрсөн онуудад жагсаалтын эхний 10-т багтсаар ирсэн бөгөөд Татварын Ерөнхий Газараас гаргасан сүүлийн 5-н жилийн татвар төлөлтөөр “ТОП 6” шалгарч, жилийн жилд шилдэг байгууллага гэдгээ баталсаар ирсэн билээ.
“Тавантолгой” ХК-ийн хувьд 2014 онд нүүрсний зах зээлийн хүнд үед борлуулалт бага байсан хэдий ч чамалхааргүй амжилт байлаа. Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын нүүрс борлуулалтаараа 910.000.000 сая төгрөгийг хөнглөлт хэлбэрээр бэлэг болгон барьсан нь нийгмийн сайн сайхны төлөө оруулсан томоохон хөрөнгө оруулалт билээ. Мөн компанийн ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч сургалт, оюуны хөгжлийн жил болгон зарлаж амжилттай хэрэгжүүлж ажилсан нь оюуны хөрөнгө оруулалтын жил байлаа .
Тавантолгой ХК-ийн ажилтан албан хаагч, туслан гүйцэтгэгч компаниуд, хамтран ажиллагч түншүүд, нийт хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.