ЖДҮ-чдээ ангилъя | News.MN
ЖДҮ-чдээ ангилъя

Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд хамаарал бүхий компанидаа авсан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт үйлдэл болсныг хуульчид хэлж буй.

Авлигатай тэмцэх газар /АТГ/энэ хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд 60 гаруй албан тушаалтан холбогдсоны 49 нь УИХ-ын гишүүн болохыг О.Баасанхүү мөн мэдэгдсэн. Гэвч нэр холбогдоод байгаа 49 гишүүний хэд нь өөрийн хамаарал бүхий компанидаа энэхүү сангаас зээл авав, хэд нь ах дүү хамаатан садан, найз нөхдөдөө авч өгөхөд нөлөөлөв, хэд нь тойргийнхоо иргэдээс ирсэн хүсэлтийг ЖДҮХС-д уламжлаад хамсаатан болов гэдгийг ялгаж салгах шаардлага тулгарч байна.

Учир нь үйлдвэр эрхлэхээр өдөр шөнөгүй зүтгэдэг ч бага хүүтэй зээл авч чадахгүйгээс үйлдвэрлэлээ өргөтгөж, ажлын байр нэмэгдүүлж чадахгүй яваа олон ЖДҮ эрхлэгч бий. Тэдний эцсийн найдлага тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн нь болж, өргөдөл хүсэлт илгээдэг.

Сонгогчийнхоо хүсэлтийг сонсож, боломжтой төслийг нь дэмжиж өгөхийг хүссэн албан бичгийг ЖДҮХС руу  уламжлах нь УИХ-ын гишүүний хувьд хийх л ёстой ажлынх нь нэг. Хуулиар энэ асуудлыг хориглосон заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг хоёр тусдаа асуудал юм. Гэвч тойргийнхоо сонгогчийн хүсэлтийг ЖДҮХС-д уламжлаад ЖДҮ-чин болж хувирч буй гишүүн цөөнгүй гарч ирэх нь.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан М.Энхболд, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.-Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа гээд цуварч байна. Жишээ татвал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тойрогтоо ногооны аж ахуй эрхлэхийг хүссэн хүүгийн төслийг дэмжиж, ЖДҮХС-руу албан бичиг уламжилсан. Төсөл нь дэмжигдэж 200 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Харин УИХ-ын дарга асан М.Энхболдод Төв аймгийн Баяндэлгэр сумын нэг компани 400 үнээний фермер байгуулах төсөлд зээл хүссэн албан бичгийг уламжилсан. ЖДҮХС-д түүнийг нь хүргэсэн ч зээл олдоогүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд мөн л тойргоосоо ирсэн төслийг дэмжиж, ЖДҮХС-руу хүсэлтийг нь дайсан. Энэ тухай тэрбээр “Дэмжсэн дамжуулсан уламжилсан төсөл болгоноор минь намайг яллаарай. Хүний төлөө иргэдийнхээ тусын тулд цаашид ч ажиллана. Надад өөртөө авъя, ашиглая гэх сэтгэл түй ч байхгүй шүү” гэж байр сууриа илэрхийлээд байна.

Харин ЖДҮХС-гаас зээл авсан нь батлагдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д нэр нь орж ирж байсан УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дам-Очир, Г.Солтан нарын тухайд асуудал өөрөөр яригдана. Тэд хамаарал бүхий компанидаа зээл авсан байдаг. Гэвч эрх баригч хүчин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзсан.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал тэргүүтэй гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан байсан ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг зээлээ буцаан төлөхгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэнээр ард түмнээс уучлал гуйн, зээлээ буцаан төлж байв. Тэд бол ЖДҮ-чдэд очих ёстой боломжийг хулгайлагсад.

Сангийн яам тусгай сангуудад шалгалт оруулж, ямар нэртэй компани аль сангаас хэдэн удаа зээл авснаас хэдийг төлсөн тухай мэдээллийг өнгөрсөн өвөл олон нийтэд ил болгосон. Одоо харин Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад энэхүү ЖДҮХС-гаас УИХ-ын 76 гишүүний хэд нь өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авав, хэд нь тойргийнхоо сонгогчийнхоо төсөлд зээл олгохыг хүсэж албан бичиг илгээж, хэдэн хувьд нь хэний нэр дээр зээл олгогдов гэдэг жагсаалтыг гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна.

Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог зээл бол ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөтгөх боломж. Харамсалтай нь, танил тал харж олгодог буруу жишгээс болж жинхэнэ үйлдвэр эрхлэгчид тэрхүү зээлд хамрагдаж чаддаггүй. Тэр хэрээр Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, бизнес эрхлэгчид жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээлд хүүлэгдэн, нухлуулсаар байгаа билээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-03 64.119.16.11

Энэ УИХ маш хурдан тарах хэрэгтэй хичнээн хурдан тарна төдий чинээн хөгжил улсад авчирна. Мөн Хүрэлсүхийн Засгийн газар бас огцорч Шинээр Парламент сонгогдох хүртэл түр Засгийн газрыг байгуулвал таарна.

Avatar

зочин 2019-04-03 103.26.194.175

Иргэд 21-22 хувийн хүүтэй зээл авдаг. Тэр нь ч олоход хэцүү. Гэтэл энэ гишүүд, дарга нар хүүгүй, 3 хувийн хүүтэй, бас маш их мөнгө авсан нь үнэхээр хууль бус, эрх мэдлээ дэндүү хэтрүүлж ашиглажээ. Иймд бүгдээрээ гишүүнээсээ татгалзах, эсвэл их хурал тарах нь зөв бишүү. Шудрага бус уучлахад бэрх юмаа.

Avatar

8 жилийн хорих ялтай 2019-04-03 202.9.42.121

76 – г ухвал нэг ч цэвэр хүн гарахгүй , харин маш сайн ангилж өгөх хэрэгтэй хэн хэдэн төг зээл тусламж концесс бонд тендер авсан гээд үнийн дүнгээр нь ялгаад гаргаад ирэх хэрэгтэй , тэгвэл хэн нь хамгийн ховдог шунахай болох нь илт болоод ирнэ , ер нь бүгд ойлгомжтой болсон доо одоо ард түмэн хэний нь хэн гэдгий нь сайн мэддэг болсон , бүгд хуулийн хариуцлага хүлээнэ , зээлээ ч буцааж төлнө ялаа ч эдэлнэ

Avatar

Зочин 2019-04-03 202.9.42.121

албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдоно

Avatar

Зочин 2019-04-03 66.181.189.125

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ АМАРСАНАА ЖДҮ-ГЭЭС 650 САЯЫГ АВСАН. ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БАЙНАА?

Avatar

Зочин 2019-04-03 45.56.158.248

МАНАН-ийн сайтаа тэр Эрдэнэтийн луйвраа бичээч.

Avatar

Зочин 2019-04-03 203.91.115.44

М энхболд л энхамгалан бямбацогт хаянхярваа чойжилсүрэн гэх мэтиин хүмүүс ЖДҮ чидыг шиитгэ гээд л өвлөөс хойш ярьсан өөрсдөа дотор нь явж байх юм ҮНЭНДЭЭ ТАВ ЗУРГААН ГИШҮҮДЭЭС БУСАД НЬ ӨӨРИИНХӨӨ ТОЙРГЫН ХҮМҮҮСТ БИЧИГ ХИИЖ ӨГСӨН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХЭД УИХ ДЭЭР ИИМ БУЗАР ХҮМҮҮС БАЙХ ГЭЖ ГЭЭД Л ИХ Л ШУДАРГА ЮМ ЯРИАД БАЙСАН ХАРИН ТЭР ҮЕДЭЭ БИ Ч ГЭСЭН БИЧИГ ХИИЖ ӨГСӨН ГЭЭД ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ ЭНЭ ХЭРГЭЭР ДАЛИМДУУЛЖ ХҮРЭЛСҮХИИГ УНАГААХ ГЭСэн чадалгүй өөрсдиинх нь нэр гараад иржээ ө

Avatar

Зочин 2019-04-03 202.9.43.211

Зээл авсан хүний буруу гэж байхгүй. Өгсөн хүний буруу Тэгээд ч УИХ-ийн гишүүн хүн зээл авч яагаад болдоггүй юм. Адилхан л хүн шүү дээ. Олигархиуд авилгалчид бол зээл мэтийн юмыг тоож авахгүй. С.Эрдэнэ мэтийн улсын хөрөнгийг хулгайлж баяжсан хүмүүс бол бүр ч авахгүй

Avatar

М 2019-04-03 202.126.89.119

Бүгд хулгайчид шүү дээ. Зарим нь бүр зээл биш, шууд хулгайлсан. ЖДҮ юу ч биш

Avatar

Зочин 2019-04-03 202.131.245.243

Г.ХОРОЛмаа нөгөөл яс хаяж, хагалан бутаргах ажлаа хийж байна уу?

Avatar

Зочин 2019-04-03 202.131.248.178

Наранхүү хаана байнаа

Avatar

zochin 2019-04-03 103.229.122.191

ioene sangaas hamaaral buhii kompanidaa zeel avsan humuust ashigtai, iimd yalgaj angilan todruulj todorhoi bolgoh ni zuv uuhavtgairuulj yariad baih n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж