Зэрэглэлтэй шүүгч нар талбайн улиралд бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Зэрэглэлтэй шүүгч нар талбайн улиралд бэлдэж байна

Зэрэглэлтэй шүүгч нар талбайн улиралд бэлдэж байна

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг хамгийн дээд түвшний тэмцээн уралдааныг дэнсэлдэг, зэрэглэлтэй шүүгч нар талбайн улирлын өмнөх сургалтдаа оролцож байна.

МХБХ-нд шүүгчээр 3-аас дээш ажиллаж байгаа 1, 2, 3-р зэрэглэлтэй шүүгчдийн сургалт онол, практик хосолсон хэлбэрээр болж байгаа юм. Өнөөдөр сургалтын нээлтийн үйл ажиллагаа болоход МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, шүүгчийн хорооны дарга Ж.Хиширжаргал нар оролцлоо.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар зэрэглэлтэй шүүгч нарт хандан "Хөлбөмбөгийн талбай дээр байдаг хамгийн чухал хүмүүс бол тоглогч, дасгалжуулагч, шүүгч гурав юм." хэмээгээд энэ хариуцлагатай ажлыг хийж яваа залууст амжилт хүслээ. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон хүндэт эрхмүүд ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Б.Даваасүрэн, Р.Жаргалсайхан, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс нарт 2019 оны ОУАХБХ-ны шүүгчийн шинэ энгэрийн тэмдэг, үнэмлэх, хувцас хэрэглэлийг гардуулав.

Сургалтыг удирдан зохион байгуулж буй сургагч багш Д.Түмэнбаяр, Г.Тэгшжаргал төдийгүй нийт шүүгч нар МХБХ-ны удирдлагуудад тусалж дэмждэг явдалд талархал илэрхийлээд амжлаа.

Зэрэглэлтэй шүүгч нарын сургалт видео хичээл, шалгалт, хэлэлцүүлэг дээр тулгуурлан явагдаж байгаагаараа урьд өмнөхөөс онцлогтой болж байна. Сургалт 04-р сарын 04-ий пүрэв гарагт өндөрлөнө.

Эх сурвалж: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж