Сэтгэл ханамжгүй байдлын шалтгаан

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Сэтгэл ханамжгүй байдлын шалтгаан

ЗЭН

"Хүмүүс сэтгэл ханамжгүй байдлынхаа жинхэнэ шалтгааныг өөрөөсөө бус үргэлж гаднаас хайдаг нь бидний хамгийн тогтвортой, эндүү ташаа ойлголтуудын нэг."

– James H. Austin

Зэнгийн нэгэн их багш ийн дурсчээ: “Залуу байхдаа би завиар хөвөх дуртай байв. Бяцхан завиндаа суугаад нуурын дунд орь ганцаар өчнөөн цагаар хөвдөг сөн. Нэг сайхан шөнө би нүдээ анин, завин дээрээ бясалгаж суулаа. Гэтэл нэг завь урсгал аясаар хөвөн ирж, миний завийг хүчтэй мөргөсөн юм. Хэн нэгэн завийг минь албаар мөргөлөө гэж бодоод уур дүрсхийв. Тэгээд нүдээ нээж, уураа гарган, хэрүүл хийх гэтэл өнөөх завин дээр хэн ч байсангүй. Тусгах хүнгүй болсон уураа хааш нь хийх вэ? Тэгээд би өөрийн эрхгүй нүдээ аньж, дотогшоо хөвлөө. Тэр намуухан шөнө би дотоод төвдөө хүрсэн юм. Хоосон завь миний багш байв. Одоо хэн нэгэн ирж, намайг доромжлох юм бол би түүнд ’Энэ завь ч бас хоосон’ гэж хэлнэ.”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж