Су.Батболд ажлын хэсгээс гарах өргөдлөө өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Су.Батболд ажлын хэсгээс гарах өргөдлөө өгөх үү?

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Тавантолгой дахь ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаа хийж байна. Энэ хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ахлан явуулж байгаа гэх мэдээлэл байна. Энэхүү ажлын хэсэгт А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар багтсан байгаа.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээгээр зарим нэг хүмүүс ажлын хэсгээс гарах сонирхолтой байгаа гэнэ. Тухайбал, М.Сономпил гишүүн Тавантолгойн ажлын хэсэгт томилохдоо  УИХ-ын дарга өөрөөс нь асуугаагүй гэдэг тайлбарыг хэлж, гарахаар болсон тухай мэдээлэл бий. Тэгвэл Су.Батболдын хувьд  мэргэжлийн бус хүмүүстэй хамт Тавантолгойн гэрээг шүүх, цаашлаад явахгүй нь тодорхой болсон Тавантолгойн  хариуцлагыг хүлээх сонирхолгүй байгаа гэх мэдээлэл байна. Ямар ч байсан тэрбээр, ажлын хэсгийн анхны хуралдаан оролцсоныхоо дараа шийдвэрээ гаргах бололтой.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж