XX зууны манлай начин Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

XX зууны манлай начин Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү бурхны оронд оджээ. Тэрээр элэг, нойр булчирхай, ходоодны хавдрын оноштой биеийн байдал хүнд БНХАУ-д эмчилгээ хийлгэж байжээ.

Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш ХХ зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэг болсон түүхтэй.

 

ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮДҮҮДЭД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Ум сайн амгалан болтугай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж