Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо | News.MN

Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо

САРАНЧИМЭГ

Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтанд орлоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэн батлуулснаар гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжтэй боллоо. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.Энэ хүрээнд миний сонгогдсон тойргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж, ашиглалтанд орж байгаад баяртай байна” гэсэн юм.

Улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэгийн барилга, 97 дугаар сургуулийн өргөтгөл ийнхүү ашиглалтанд орсон бол Шавь цогцолбор болон Баянзүрх дүүргийн XIV хороонд 2 цэцэрлэгтэй болох ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор Констракшн” компани гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1234566 2019-04-03 49.0.137.6

Энэ яг Хаана байдаг сургууль юм бол.

Avatar

zochin 2019-04-03 202.131.245.69

Iiiish chaa bas ter zalgaash ntr yu ve, ijil umgu hiij bolsongui yu \n\neeldeeee 1.3 ter bum garui shde

Avatar

Зочин 2019-04-03 66.181.165.89

Их хулын гишїїд хийх ажилгїй юм шиг энд тэнд очиж тууз хайчилдагаа л боимоор юм даа.

Avatar

zochin 2019-04-03 202.21.115.35

Ter zalgaas ene teree goe bolgood neg ijil unguur budchihad yadag bna. aa Neeh nuhuustei salbaisan baishin l baihiin sanaa zobmoor. Suragchid n ichij bga bailgui ee

Avatar

зочин 2019-04-03 202.131.225.150

уул нь 2019 оны 9-р сард орногэж засвар эхлэхдээ хэлж байсан. хугацаанаас нь өмнө гэчихжээ. 2-р давхрын дээьрийг хуулж орхиод өнгөрсөн зуны борооноор цахилгааны монтаж нь хуу шатаж 2-р давхар нь ч ажиллахгүй болж намар бүх хүүхдүүдээ тарааж байснаа мартаж, ба хүмүүсийн ой ухаан 2 сараас илүү санадаггүй гэж доромжилж байгаа юм уу хайшаа юм. энэ гишүүд, дарга нар юм болгоны нээлтэнд ирж шоуддагаа болимоор юм. эд нар барьсан биш, гүйцэтгэх засаглалын л ажил ш дээ. ичиж үхмээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж