Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав

Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн  байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буй онцлог жил болж байна. Бидний найрамдалт харилцааны түүх БНХАУ-тай нас чацуу. Шинэ Хятад улс байгуулагдахад хамгийн түрүүн хүлээн зөвшөөрсөн 5 орны нэг нь Монгол Улс байсан. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүрэн утгаараа амжилттай хөгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

Тэрээр, өнгөрсөн 2018 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт, амжилтуудаар дүүрэн байсныг тэмдэглэж, 2019 онд улам бататган шинэ шат ахиулах нь зүйтэйг онцолж, цаашид хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахад ойрхон байгаа бөгөөд гагцхүү худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хориг саадыг багасгах, шинэ суваг, платформыг нээх хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг илэрхийлэв.

Мөн “Хөгжлийн зам” Үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлыг эрчимжүүлэх,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, БНХАУ-ын зүгээс олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, Монгол, Хятадын хилийн зарим боомтуудын ажиллах цагийг уртасгах, зэрэглэл, статусыг дээшлүүлэх, баруун бүсээс мах, махан бүтээгдэхүүн, зүүн бүсээс хөх тариа, улаан буудайн гурилыг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх, БНХАУ-д зохиогдож буй олон улсын үзэсгэлэн яармагт монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, шаардлагатай хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань хэлэхдээ, “Хоёр талын найрамдалт харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд Д.Цогтбаатар сайдын зүгээс өгч буй үнэлэлт дүгнэлттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам урагшлан хөгжих хамгийн таатай үе тохиож байгааг тэмдэглэв.

Мөн Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн хүрээнд хоёр тал үр ашигтай олон арга хэмжээг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар монголын талаас тавьж буй санал санаачлагуудыг хүлээн авч, бодит ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллага, газруудтай хамтран ажиллаж, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр тодорхой ахиц гаргаж, нэгдсэн тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж