Попын хатан хаан Iconix Brand Group-тэй хамтран MG Icon гэх хувцас загварын брэндтэй болж байна. Энэ нь түүний “Material Girl” дууны нэрний товчлол аж. Iconix-ийн захирал Neil Cole энэ талаар “Мадонна эртнээс л өөрийн брэндтэй болох хүсэлтэй байсан гэсэн. Гэхдээ энэ хүсэл өөрийнх нь охин Лола оддын арга хэмжээ, үдэшлэгүүдэд оролцох болсон үеэс бүр эрчимжсэн. Ерөнхийдөө нэрнээс нь харахад ч гэсэн залуу охидод зориулсан брэнд гэдэг нь харагдаж байгаа” гэж ярьсан байна. Тэрбээр цааш нь “Бид ээж, охин хоёртой сүүлийн таван сарын турш хамт ажиллаж байна. Тэд маш энгийн. Мадонна манайд огт бие хамгаалагчгүй, том малгай, хар шил зүүгээд л хэн ч анзаарагдамгүй нэгэн эмэгтэй хүрч ирдэг. Жижигхэн биетэй жирийн л нэг эмэгтэй шүү. Надад гайхалтай санагдсан” гэж нэрт дуучны тухай сэтгэгдлээсээ хуваалцжээ.
“Material Girl” коллекц бүхэлдээ Мадонна, түүний охин Лола болон тус группийн загварын багийнхны санаа, шийдлүүд аж. Түүний брэнд бүх төрлийн хувцас, гутал, цүнх, аксессуар, гоёл чимэглэлтэй бөгөөд үнийн хувьд 12-40 доллар байхаар төлөвлөөд байгаа аж. Neil Cole хэлэхдээ “Мадонна энэ брэндийг мөнгө олохын төлөө нээгээгүй. Тэр зүгээр л өөрийн охиндоо энэ бүхнийг даатгахыг хүсч байгаа. Охин ч сайн бизнесмэн болох байх” гэв.

Ж.Индра