Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд орсон өөрчлөлт | News.MN

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд орсон өөрчлөлт

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд орсон өөрчлөлт

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд орсон өөрчлөлт

Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобуснуудын зарим маршрутад өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэсэн байна. Ямар ямар чиглэлд өөрчлөлт оруулсныг дор харууллаа.

Үүнд:

Хан-Уул дүүргийн 10-р хороо,

Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа.

Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.

Чингэлтэй дүүргийн 17, 18, 19-р хороо, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ 4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3,4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.

Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл ажлыг хангасан тул нийтийн тээврээр зорчигч иргэд Та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-04-06 202.126.89.218

БИ САЯ 70044040д Саналаа хэллээ Бид шийдэхгүй 3 газар нийлжбайж,,.,. Гэж ном онол хэллээ.Дэнжийн1000 автобус зам гүүр ххк хүрч зогсоод буцдаг.Цааш нь нэг зогсоол шинээр бэлэн болгоод нэг жил өнгөрч бна. Цааш нь жаахан яваад Хайлаастын мөн Баянхушуутын замтай нийлдэг өргөн уулзвар ддээр эргэсэн ч тэндээ (шинэ уулзвар) дээрээ эргэсэн ч болно. ОЛОН сурагч .ахмадууд Зам гүүр ххк аас цааш явган явж бгаа.Чингэлтэй12-р хороо үүнд анхаарч өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж