Д.Тогтохсүрэн: ЖДҮХС-гаас зээл аваагүйгээ албан ёсоор мэдэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: ЖДҮХС-гаас зээл аваагүйгээ албан ёсоор мэдэгдэж байна

Д.Тогтохсүрэн: ЖДҮХС-гаас зээл аваагүйгээ албан ёсоор мэдэгдэж байна

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн хэн байв” гэсэн гарчигтай нийтлэл гарсан билээ. Тус нийтлэлд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өв Сор Арвай” ХХК-иар дамжуулан ЖДҮХС-гаас зээл  авсан хэмээн бичсэн. Уг асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  дараах тайлбарыг  өглөө.

Тэрбээр "2018 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 63,0 тэрбум төгрөг тусгагдсан. ХХААХҮЯ-аас ЖДҮ-ийн зээлд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2018 оны 04-р сард зарласан. Үүнд хамрагдах хүсэлтэй манай тойргийн 13 аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс "тойргоос сонгогдсон гишүүний хувьд тухайн төслөө холбогдох байгууллагад уламжилж өгөхийг хүссэн” хүсэлт ирүүлсэн.

УИХ-ын гишүүн миний бие УИХ-ын тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “УИХ-ын гишүүн, иргэд сонгогчдын хүсэлт, саналыг шийдвэрлэх, эсхүл шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд уламжлах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх 13 аж ахуйн нэгж, иргэдийн ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлтийг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт уламжилсан. Дээрх 13 аж ахуйн нэгжээс хоёр төсөл шалгарсан юм билээ.

Би хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, иргэдээс надад өгсөн итгэлийг алдахгүйн төлөө тууштай ажиллаж ирсэн. Надад ЖДҮХС-гаас зээл авах ямар ч шаардлага байхгүй бөгөөд аваагүй, авахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж