ҮОМШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч тэтгэмж авах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

ҮОМШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч тэтгэмж авах эрхтэй

ҮОМШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч тэтгэмж авах эрхтэй

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар алдалт буюу бидний ярьж заншсанаар групп тогтоолгох үйл явц Өрхийн эмнэлгээс эхэлнэ. Өрхийн эмч тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн байдлыг тогтоох зорилгоор түүнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд явуулна. Эндээс гарсан онош, хариунд тулгуурлан өрхийн эмч даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар дүгнэлтээ бичиж дараагийн шатанд илгээнэ.

Дүгнэлтийг хүлээн авсан аймаг, дүүргийн эмнэлгийн дэргэдэх Эмнэлэг хяналтын комисс асуудлыг хэлэлцэж групп тогтоох үндэслэлтэй бол шийдвэрээ тухайн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комисст илгээнэ. Чухам энэ комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг эцэслэн тогтооно. Ингэхдээ хуулинд заасан журмыг баримталж чадвар алдалтын хувь хэмжээ хяналтын 3-6 сарын хугацааг нарийвчлан заана. Харин групп тогтоолгосон иргэн хөдөлмөрийн чадварыг нь эргэн сэргээх эмчийн заавар, эмчилгээг зохих ёсоор биелүүлээгүй бол группийг сунгахгүй болохыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж