Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд Тайвань тусалж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд Тайвань тусалж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд Тайвань тусалж байна

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Улаанбаатар хот дахь төв салбарт зочлон, Тайванийн Засгийн газрыг төлөөлөн 30 ширхэг тэргэнцэр, алхуулагч зэрэг хандивын эд зүйлс хүлээлгэн өгөв. Эдгээр хандивын эд зүйлс хүлээн авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа Хуан Куо Рун илэрхийлэв.

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Тэргүүн Ц.Мөнхсаруул Төлөөлөгч Хуан Куо Рунтай саяхан уулзах үеэрээ тус холбооны зарим гишүүдийн тэргэнцэр хэдийнэ хуучирч муудсан төдийгүй зарим тохиолдолд тэргэнцрийг хадаасаар бэхэлж, засаж сэлбэн хэрэглэх нь ч бий гэж дурдсан юм.

Төлөөлөгч Хуан Куо Рун энэ тухай сонсоод, хуучирч муудсан тэргэнцрийг хадаасаар бэхэлж сэлбэн ашиглах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд, өнгөрсөн онд Тайванийн боловсролын Пү Сиэнь сан буяны байгууллагаас хандивласан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, таяг, алхуулагч зэргээс Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд хандивлахаар болсон.

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул хандивын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Тайванийн иргэдийн халуун сэтгэлийн дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд энэ удаагийн хандиваар хүлээн авсан эд зүйлсийг ойрын хугацаанд тусламж нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт хүргэх болно хэмээв.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж