"Фулхэм" клуб доод лиг рүү уналаа

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

"Фулхэм" клуб доод лиг рүү уналаа

"Фулхэм" клуб доод лиг рүү уналаа

Английн хөлбөмбөгийн премьер лигийн "Фулхэм" клуб ирэх улиралд доод лигт тоглохоор болжээ. Тус клуб урьд шөнө лигийн 33-р тойргийн тоглолтоо "Уотфорд" клубын эсрэг хийж, 1-4 харьцаатай хожигдсон. "Фулхэм" клуб тус тоглолтод хожигдсоноор улирлын 33 тоглолтоос 24 ялагдал хүлээж байгаа нь энэ бөгөөд лигтээ 17 оноотой хүснэгтийн 19-р байранд бичигдэж байна.

Лондонгийн "Фулхэм" клуб өнгөрсөн улиралд Чампионшип лигт 3-р байранд орж, дээд лигтээ орох эрхийн төлөө "Дерби Конти", "Астон Вилла" багуудтай плэй-оффын тоглолт хийж хожсон. Ийн энэ улиралд премьер лигтээ эргэн ирсэн боловч ердөө нэг улирлын дараа эргээд доод лиг рүү унаж байна. Лиг өндөрлөхөд "Фулхэм" клубт таван тоглолт үлдсэн бөгөөд үлдсэн тоглолтуудад бүгдэд нь ялалт байгуулсан ч лигийн хүснэгтийн 17-р байранд 33 оноотой бичигдэж буй "Бөрнли" клубыг гүйцэхгүй. Иймд доод лигт унах нь тодорхой болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж