Өнөө өглөө НБА-н "Оклахома Сити Тандер" багийн тоглогч Р.Уэстбрүүк "Лос-Анжелес Лейкерс" багийн эсрэг хийсэн тоглолтод 20 оноо, 20 самбар, 21 дамжуулалт өгчээ. Ингэснээр Р.Уэстбрүүк 1968 онд тухайн үеийн "Филадельфиа76" багт тоглож байсан У.Чемберлайны "Детройт Пистонс" багийн эсрэг 22-25-21 амжилтыг давтсан НБА-н түүхэнд хоёр дахь тоглогч болжээ.
Өнөөдрийн тоглолтод талбайн эзэн "Оклахома Сити Тандер" өрсөлдөгчөө 119-103 харьцаатай хожсон. Р.Уэстбрүүк талбай дээр 37 орчим минут тоглож дээрх оноонуудыг авсан байна. Түүнээс гадна гараанд гарсан бүх тоглогч нь +10 оноо авчээ. Энэ тоглолтод хожил байгуулснаар "Оклахома Сити Тандер" баг улирлын 45 дахь хожлоо авч байна.
Б.БЯМБАБАЯР